Блью Скай зочид буудал
08:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хэрхэн хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгчдэд танилцуулах сургалт, мэдээлэл өгөх арга хэмжээ болно. Утас: 99047909
Холлидэй Инн Зочид буудал
09:00 цагт: Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 2024-2027 онд Монгол улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэргүүлэх салбарууд, тэдгээрийн төлөвлөгөө, оролцогчдыг тодорхойлох хурал болно. Утас: 88038
Төрийн ордон
09:00 цагт: "Чанартай зам-Чансаатай засвар арчлалт" Монголын замчдын зөвлөлдөх уулзалт болно. Утас: 88057167
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Д.Сүхбаатарын талбай
10:00 цагт: Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилготой “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг үргэлжилнэ. Утас: 99034842
Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж
10:00 цагт: "Найз байя” үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг үндэсний аяны арга хэмжээ болно. Утас: 99135626 /УИД-ын урд талд/
МҮЭ-ийн холбооны байр
11:00 цагт: Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 99149240, 99084077.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Хууль эцэслэн батлахад өгсөн саналыг УИХ-ын Тамгын газар хууль зөрчин, нууцалж буй талаар, уг мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-ын Тамгын газраас шаардаж, "Мэдэх эрхтэй" аян өрнүүлж буй талаар “Цогц” хөгжлийн Үндэсний төвөөс мэдээлэнэ. Утас: 99509057, 89041916
Хил хамгаалах еренхий газар
11:40 цагт: Хилийн цэргийн 0288 дугаар ангид байлдааны туг, үнэмлэх гардуулах ажиллагаа болно. Ёслолд Хууль зуй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зуй дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон ХХЕГ-ын удирдлага, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үе үеийн удирдлага алба хаагчид оролцоно.
Жи Мобайл Төв
12:00 цагт: БШУЯ, GUYUK метаверс хамтран зохион байгуулах "Боловсролын виртуал экспо-2023" арга хэмжээ болно. Утас: 91171118, 94000133. /Чингэлтэй Дүүрэг, 1-р хороо, Бага Тойруу, Жи Мобайл Төв/
| ӨНӨӨДӨР: Дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг "Найз байя” үндэсний аян эхэлнэ | ||
| Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.