Шууд Chart

Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид бие бялдрын түвшин тогтоох шалгалтад хамрагдаж байна

2023-04-26 11:22:03

Багануур, Багахангай, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид бие бялдрын түвшин тогтоох шалгалтад хамрагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын бие бялдрын түвшин тогтоох шалгалтын бэлтгэл ажлыг хангах, бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийг сайжруулах, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт, биеийн жингийн зохистой харьцааг хангуулах зорилгоор нэгдсэн шалгалтыг бүтцийн нэгжүүдийн хүрээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Багануур, Багахангай, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын хурд, хүч, хүч, тэсвэр, авхаалж самбааг сорьж, тусгай бэлтгэлийн дасгалын гүйцэтгэл нормативийг шалгаж байна.

Эх сурвалж: НОБГ


Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид бие бялдрын түвшин тогтоох шалгалтад хамрагдаж байна  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй