Шууд Chart

Угаарын хийн эрсдлээс урдьчилан сэргийлэх сургалт боллоо

2023-04-26 16:49:47

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-тай хамтран угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтыг сард хоёр удаа хуваарийн дагуу зохион байгуулж өндөрлөлөө.

Хуваарьт сургалтуудад  иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороодын хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нар оролцлоо.  Энэ удаагийн сургалтыг нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга О.Алтангэрэл, Таван толгой түлш ХХК-ний Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Сүхбаатар дүүрэг хариуцсан мэргэжилтэн н.Баярсайхан, н.Анхбаяр нар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, угаарын хийн эрсдэл үүсч байгаа шалтгаан нөхцөл, зөв галлагааны талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Цаг агаар дулаарч, угаартах эрсдэл үүсч байгаа тул дараах зөвлөмжийг мөрдлөг болгоно уу.

- Яндангаа хөөлөх,

- Пийшин зуухныхаа битүүмжийг шалгаж, янзлах, зай завсрыг битүүлэх,

- Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн зайг сольж хэвийн ажиллагааг хангах,

- Яндангаа авч өрхөө бүтээхгүй байх,

- Яндангийн сойлтыг хаахгүй байх,

- Үнсний савыг тогтмол цэвэрлэх,

- Галлагааг хийхдээ түлшийг хэт дүүргэхгүй байх зэрэг энгийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн хайртай  гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна гэж Сүхбаатар дүүргийнЗасаг даргын Тамгын газраас мэдээллээ.


Угаарын хийн эрсдлээс урдьчилан сэргийлэх сургалт боллоо  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй