БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ойн болон Усны газартай хамтарсан уулзалт хийв. Тэрээр “Ус, мод хоёр байгальд харилцан шүтэлцээтэй оршдог. Тиймээс Ойн газар, Усны газар хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь маш чухал.
Иймд цаашдын ажлын стратеги төлөвлөгөөг уялдуулж хамтарч ажиллах шаардлагатайг онцлов.
Мөн ус,мод,хөрс,цэвдэг нь хамтдаа нэг цогц экологийн асуудал бөгөөд ОЙ нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг ханган хамгаалах чухал ач холбогдолтой. Ийм эмзэг тогтоцтой, онцлог экосистем болохыг сануулж, ажилдаа хариуцлагатай, шуурхай, сэтгэлтэй ажиллахыг хүслээ.
Эх сурвалж: БОАЖЯ
| Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Усны газрын хоорондын уялдааг сайжруулна | ||
| Үзсэн: 459 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.