Шууд Chart

2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

2023-04-27 10:48:43

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2023 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд "Дархан Өргөө" политехникийн коллеж дээр 9-17 цагийн хооронд зохион байгуулж байна.
 
Бүртгүүлэгчид биедээ авч ирэх зүйлс:
 
1. Иргэний үнэмлэх
 
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
 
3. 3*4 хэмжээтэй 2% зураг /цэргийн үүрэгтний үнэмлэх шинээр авах бол/
 
4. Тавчиктай /эрүүл мэндийн үзлэгт орох/
 
Цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд тогтоосон хугацаанд цэрэг татлагадаа хамрагдана уу. Ээлжит цэрэг татлагаас зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.
 
Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг иргэд та бүхэндээ уриалж байна гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
 

2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ  
Үзсэн: 2546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй