Шууд Chart

Монгол, Германы гаалийн үйл ажиллагааны хамтарсан тунхаглалыг энэ онд шинэчлэн батална

2023-04-27 10:58:53

Дэлхийн гаалийн байгууллагаас зохион байгуулж буй “Гаалийн 7 хоног -2023” уулзалт БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж байна.

Уулзалтын үеэр ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал ХБНГУ-ын Гаалийн удирдах төв байгууллагын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мартин Лютертэй өчигдөр албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Сангийн яам хоорондын Хамтарсан Тунхаглал”-ыг шинэчлэх, Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Харилцан туршлага судлах, чадавхжуулах талаар харилцан санал солилцлоо. Талууд хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэх ажлыг эхлүүлж, хоёр орны гаалийн байгууллагаас боломжит хугацааг товлон энэ ондоо багтаан эцэслэн баталгаажуулахаар боллоо гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.


Монгол, Германы гаалийн үйл ажиллагааны хамтарсан тунхаглалыг энэ онд шинэчлэн батална  
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй