Шууд Chart

“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” тохиож байна

2023-04-27 13:18:20

Нийслэлийн байгаль орчны газраас санаачлан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монгол улсын Шинжлэх ухааны академийн харьяа  Технологийн инкубатор хамтран "Нийслэлийн хөрс хамгаалах өдөр"-ийн хүрээнд хөрсний бохирдол, доройтол түүнийг бууруулах чиглэлээр салбарын эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн технологийн шийдэл, санал зөвлөмж, орчин үеийн шинэлэг судалгаа мэдээллийг хэлэлцэж байна.

Мөн оюутан залуучуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны шилдэг оролцогчдод мэргэжлийн гэрчилгээ, өргөмжлөл гардуулна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.


“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” тохиож байна  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй