Шууд Chart

Нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгчид эрхзүйн орчноо сайжруулах хүсэлтээ илэрхийллээ

2023-04-27 15:50:19

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд салбарын аж ахуй нэгжүүдтэй чиглэл бүрээр тогтмол "Өглөөний уулзалт" хийж байгаа. Энэ удаад нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгч 23 аж ахуй нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Нислэгийн тийз гэдэг бол Монгол Улсын хилээс гадагш ашиглагддаг, экспортод ордог. Гэтэл дотоодын эрхзүйн орчин тодорхойгүйгээс зарим дүүргийн татварын алба НӨАТ төлөхийг шаарддаг. Зарим татварын алба шаардлагагүй гэдэг. Үүнээс улбаатай шүүхийн маргаантай асуудлууд гарч байсан. Тухайлбал Монголын татварын албанаас НӨАТ төлөхгүй гэсэн бичиг өгсөн байтал 2 жилийн дараа тэр бичиг хамаалгүй болж татварын асуудал үүсэж шүүхэд хандаж байсныг уулзалтын үеэр хөндлөө.

НӨАТ-ын тухай хуулийн “12.1.2. Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ; мөн 12.1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ; 12.1.4. Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/; нь албан татварын тэг /"0"/ хувь хэрэглэх” гэж заасан байдаг ч хэрэгждэггүй гэдгийг онцоллоо.

Иймээс эхний ээлжид эрхзүйн орчныг тодорхой болгох нь чухал байгааг уулзалтад оролцогчид тодотгов.

Нислэгийн тийзийн борлуулалтын үйлчилгээ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, улирлын чанартай аялагч, жуулчдын тоог нэмэгдүүлэх зэргээр аяллын компаниудтай хамтран ажиллах, сурталчилгааны маркетингийн нэгдсэн хөгжүүлэлт хийх боломжтой тул цаашид энэхүү уялдаа холбоог хангаж ажиллахаар боллоо гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.


Нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгчид эрхзүйн орчноо сайжруулах хүсэлтээ илэрхийллээ  
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй