Хэнтий аймгаас төрөн гарсан 8-н аваргын хүрэл хөшөөний нээлт энэ сарын 26-нд болно. Улсын хэмжээнд нийт 40 аварга байдгаас 9-нь Сэцэн хан аймгаас төржээ. Энэ аваргуудаас наймынх нь дүр төрхийг хүрлээр цутган мөнхжүүлснээ Хан Хэнтийчүүд ийнхүү албан ёсоор зарлах гэж байна. Аймгийн үндэсний бөхийн холбооноос санаачлан хийсэн энэ ажил нь нутаг орныхоо түүхт 90 жилийн ойд барьж байгаа бэлэг юм гэж Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн, ерөнхий сайдын зөвлөх Хүдэрбаатар ярилаа.
Нийт 200 сая төгрөгийн өртгөөр бүтсэн Хэнтийн аваргуудын хөшөөний 40 сая төгрөгийг нутгийн иргэд хандивласан бол Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо үлдсэн хөрөнгийг гаргажээ.
| Хэнтийчүүд аваргуудаа мөнхжүүллээ | ||
| Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.