Иргэдийн даатгалын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх санал, санаачлагыг нэгтгэн салбарын оролцогчдын хамтын ажиллагааг бий болгох зорилгоор “Олон нийтийн даатгалын боловсрол” уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын банкны холбоо, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо, “МИК ОССК” ХХК болон давхар даатгал, даатгалын компаниуд, даатгалын зуучлагч компаниудын гүйцэтгэх захирал, удирдах ажилтнууд зэрэг нийт 50 гаруй холбогдох албан хаагч оролцлоо. Уулзалтын үеэр Хорооны даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 187, 188 дугаар тушаалаар тус тус батлагдсан ажлын хэсгүүдийн 2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид олон нийтийн даатгалын боловсролд чухал ач холбогдол өгч, салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн даатгалын талаар иргэдэд зөв ойлголт, мэдлэг, мэдээлэл түгээх, цаашлаад эрсдэлийн удирдлага, даатгалын боловсрол олгох хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зорилготой ажлыг Хорооноос санаачлан өргөн цар хүрээнд авч үзэж байгаад талархаж, салбарын хамтын хөгжлийг онцолсон юм. Түүнчлэн ажлын хэсгүүдийн хэрэгжүүлэх ажлыг салбарын оролцогчид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


| “Олон нийтийн даатгалын боловсрол” уулзалт, хэлэлцүүлэг боллоо | ||
| Үзсэн: 463 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.