ДХИС-ийн Гамшиг судлалын профессорын судалгааны баг хуралдаж, “Онцгой байдал-Гамшиг судлал” магистрын хөтөлбөрөөр суралцаж байгаа нийт 16 магистрантын судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцлээ.

Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хурлыг профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор, дэд хурандаа Н.Батсайхан даргалж, тэргүүлэх профессорын орлогч, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга, доктор, дэд хурандаа Ц.Ганчимэг, гишүүд доктор, профессор, хурандаа Г.Даваадорж, доктор, дэд профессор, хурандаа Д.Сэржмядаг, доктор, дэд хурандаа С.Базаррагчаа, доктор, хурандаа Ш.Болдбаатар, доктор, дэд хурандаа П.Чимэдцэрэн, доктор, дэд хурандаа Б.Саранцэцэг, доктор, дэслэгч Б.Одгэрэл нар оролцлоо.

Хурлаар батлагдсан хөтөлбөрийн дагуу судалгааны ажлын үр дүнг шүүн хэлэлцэж, мэргэжил арга зүйн болон эрдэм шинжилгээний ажлын талаар санал, зөвлөмж өгч магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.



| Гамшиг судлалын профессорын судалгааны баг хуралдаж, судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 396 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.