Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Урт булгийн ам болон Нарангийн гол нэртэй газарт өнгөрсөн онуудад хийсэн 90 га талбайн нөхөн сэргээлттэй танилцлаа.
“Кристайл топ майнинг” компани нь хууль бус алт олборлогч болон хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, байгалийн унаган төрхөө алдаж, олон жил орхигдоод байсан эзэнгүй нийт 50га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн байна.
Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт (30.790.941 га) эвдэрсэн талбай бүртгэгдсэн байна. Уул уурхай, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтоос эвдэрсэн талбай (28.940 га), уул уурхайн бус (цэргийн, зам барилга бүтээн байгуулалтын явцад үүссэн карьер гэх мэт) үйл ажиллагаанаас үүдэлтэй эвдэрсэн талбай (1,850,089 га)-г эзэлж байна. Уг эвдэрсэн талбайгаас эзэнгүй орхигдсон 7,182.144 га талбай улсын бүртгэлтэй байна. 2022 оны байдлаар техникийн нөхөн сэргээлтийг 2189 га, Биологийн нөхөн сэргээлтийг 773 га талбайд хийсэн байна.
Харин 2023 оны нэгдүгээр сарын байдлаар нийт газар нутгийн 3.8 хувь буюу 5.9 сая.га талбай бүхий 2544 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээр тусгай зөвшөөрлийг 1639 аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж байна. Үүнээс 2023 оны 01 дүгээр сарын байдлаар Ашигт малтмал, газрын тосны газраар уулын ажлын төлөвлөгөө, тайлангаа батлуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 257 аж ахуйн нэгж байгууллага байна.
Тус компани нь 2023 онд хийхээр төлөвлөсөн уул, уурхайн ашиглалтын үйл ажиллагаанаас үүссэн эвдрэл бүхий 10 га газарт нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ.


Эх сурвалж: БОАЖЯ
| БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар Сэлэнгэ аймагт ажиллаж байна | ||
| Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.