Шууд Chart

Төмөр замын суурь бүтцүүдийг харилцан ашиглаж, тээвэрлэлт хийх анхны гэрээг байгууллаа

2023-04-29 11:08:33

“Монголын төмөр зам” ТӨХК, “Монголиан Транс Лайн” ХХК-уудын хооронд 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн суурь бүтцийг харилцан ашиглуулах, суурь бүтэц дамжин өөрийн зүтгүүрээр тээвэрлэлт хийх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
 
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам, “Номгон-Ханги” чиглэлийн 213,6 км төмөр замуудаар харилцан тээвэрлэлт хийснээр экспортын тээвэрлэлтийг өсгөх, үндэсний суурь бүтэц эзэмшигчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх бодит ажил хэрэг болж байгаа юм.
 
Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК

Төмөр замын суурь бүтцүүдийг харилцан ашиглаж, тээвэрлэлт хийх анхны гэрээг байгууллаа  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй