Шууд Chart

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Берлин дэх Петер-Ленне сургуульд зочиллоо

2023-04-29 14:46:21

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Берлин дэх Петер-Ленне сургуульд зочиллоо.

Петер-Ленне нь хосмог сургалтыг хэрэгжүүлдэг мэргэжлийн боловсролын сургууль юм. ХБНГУ-д мэргэжлийн болон техникийн боловсролын төгсөгч нар нь суралцсан хэлбэрээсээ шалтгаалан улсын, танхимын, сургуулийн гэсэн үнэмлэхтэй төгсдөг.
 
Тус улсын боловсролын системийн дагуу дийлэнх тохиолдолд 7-р ангиасаа мэргэжлийн боловсролыг сонгох боломжтой бөгөөд зарим муж улсад 5-р ангиасаа сонгодог тохиолдол ч байдаг.
 
Ажлын байран дээр дагалдан суралцах хосмог тогтолцоо нь хамгийн түгээмэл хэлбэр юм. Улсын хэмжээнд 1.3 сая орчим буюу нийт ажилтны 5 хувь нь дагалдан ажилтан байдаг.
 
Хосмог сургалтын хүрээнд дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулснаар хөдөлмөрийн харилцаанд орж цалин, хөлс авах, албан журмын даатгал төлөх, улмаар нийгмийн баталгаагаар хангагдах эрх нь үүсдэг байна. 3-3.5 жилийн хугацаанд суралцах нийт сургалтын 70 хувь нь ажлын байранд, 30 хувь нь сургуульд суралцдаг.
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын эзэмшсэн төгсөгчийн эзэмшсэн кредитийг дээд боловсролын системд хүлээн зөвшөөрөх асуудал нь тус улсад одоог хүртэл бүрэн төлөвшөөгүй байна. Мэргэшлийн түвшний тогтолцоо бүрдсэнээр уг харилцааг зохицуулах, харилцан хүлээн зөвшөөрөх алхам эхэлдэг талаар тус сургуулийн профессор танилцуулсан юм.
 
УИХ-д өргөн мэдүүлээд буй Боловсролын багц хуулийн шинэчлэлээр Монгол Улсын мэргэшлийн түвшний тогтолцоог бий болгоно гэж БШУЯ-наас мэдээллээ. 
 
 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Берлин дэх Петер-Ленне сургуульд зочиллоо  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй