Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Монгол Улсын аварга Оргихын Хангайд түрүү бөхийн шагнал болох 70 жилийн түүхт Шинэ загварын "New Nissan PATROL Ү62" автомашиныг Моннис Группийн удирдлагууд албан ёсоор 4-р сарын 29-нд гардуулж өглөө.

Монгол Улсын аварга О.Хангайд Төрийн их баяр цэнгэл наадамд цаашид олон түрүүлэхийн ерөөл өргөж, нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө зохион байгуулдаг ажил үйлсэд нь нийт Моннис группийн хамт олны зүгээс амжилт хүссэн юм.
Улсын аварга О.Хангай нь Тоёото компаниас Улсын баяр наадмын түрүү бөхөд олгодог "Ланд круйзер" маркийн автомашиныг 2022 онд ЭНЭШҮТ-ийн хүүхдийн тасгийг тохижуулахад зориулсан бөгөөд хүүхэд багачууд, ахмадуудын эрүүл мэнд болон нийгмийн сайн үйлсийн төлөөх бусад олон аянд оролцон одоогоор 560 гаруй сая төгрөгийг хандивлаад байгаа болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.



| О.Хангайд "New Nissan PATROL Ү62" автомашиныг гардуулан өглөө | ||
| Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.