Шууд Chart

Засгийн газар Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав

2026-07-07 16:14:35

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын гарааны 100 хоногийн үр дүнг танилцууллаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт өмнө нь нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж байгаагүй. Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд анх удаа аукцион зохион байгуулсан. Төсвөөс мөнгө гаргахгүйгээр, бичиг баримт шаардахгүйгээр, төр, хувийн хэвшлийн хүрээнд сонгон шалгаруулалт зарлан таван аймагт нийт 220 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нэг кВт.ц цахилгаан эрчим хүчийг 4.85-7.8 ам.центээр нийлүүлэхээр болсон. Үнэ гурав дахин буурсан.

Энэ бол түүхэн амжилт. Мөн дараагийн сонгон шалгаруулалтыг таван аймагт зарлаж байна. Эрчим хүчний салбар илүү ил тод, нээлттэй болж байна” хэмээн тэмдэглэв.

 

 Цаашид айл өрхүүдэд ухаалаг тоолуур нэмж суурилуулан, “Диспетчерийн үндэсний төв” хиймэл оюун, технологи хэрэглэж, тохируулга хийдэг зарчимд шилжихээр зорьж буй.

Ногоон чөлөөлөлтийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг УИХ-аар батлуулснаар карбон кредитийн зах зээлд оролцох бололцоог нээснийг Ерөнхий сайд дуурдлаа. Тодруулбал, хүлэмжийн хийг хэмжиж, тайлагнан олон улсад арилжих нөхцөл бүрдээд байгаа юм. Цаашид 30,000 айлд нарны хавтан суурилуулж, Швейцар улсад хүлэмжийн хий арилжихаар ажиллаж байна. Ингэснээр малчид карбон зах зээлээс нэмэлт орлого олох боломж бүрдэж байна.

Шаардлагагүй журмуудыг цуцалснаар 227 айл 252 сая төгрөгийн 88.6 МВт эрчим хүч үйлдвэрлэж, нийлүүлэн орлого олоод байна. Энэ нь 15 шат дамжлагатай байсныг гурав болгож цөөлсөнтэй холбоотой юм. 


Засгийн газар Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй