Монгол Улс 2026 оны эхний зургаан сард нийт 10 тэрбум 393.9 сая ам.долларын экспорт хийжээ. Гаалийн статистик мэдээллээр экспортын бүтцийн 44.7 хувь буюу 4 тэрбум 645.7 сая ам.долларыг зэсийн хүдэр, баяжмал, 37.9 хувь буюу 3 тэрбум 942.4 сая ам.долларыг чулуун нүүрс эзэлсэн байна.
Түүнчлэн боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 449.4 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 308.9 сая ам.доллар, хайлуур жонш 150.3 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 138.1 сая ам.долларын экспорт бүрдүүлжээ.

Тоо хэмжээний хувьд Монгол Улс энэ оны эхний зургаан сарын байдлаар 0.97 мянган тонн ямааны самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Харин 2.80 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 33.3 хувиар, 9.4 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь 11.3 хувиар тус тус буурчээ.

Мөн энэ хугацаанд 56.8 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 62.0 хувиар, 1.31 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь 24.1 хувиар, 4.36 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь 12.9 хувиар тус тус өссөн байна.

Харин боловсруулаагүй нефтийн экспорт 1.71 сая баррель болж, өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
| Ямааны самнасан ноолуурын экспорт 2.1 дахин өсжээ | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.