Шууд Chart

”Монгол Дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнд 101 дархчууд 205 шилмэл, сор бүтээлээр оролцлоо

2026-07-08 14:47:49

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг  хэлэлцэн баталсан.

Үүнтэй уялдуулан “Дэлхийн адууны өдөр”-ийг хоёр дахь жилдээ, “Монгол дархны өдөр”-ийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нүүдэлчин Монголчуудын оршихуйн үндэс болсон адуу, түүнийг дагасан соёлын баялаг уламжлал, уран дархчуудын ухааны ур, мэлмийн ур, гарын ураар бүтсэн адуун соёлын тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах зорилгоор “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд дэлгэлээ.

Энэхүү үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар ССАЖЗЯ, “Түмэн эрдэнэс” Нэгдсэн холбоо, Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 101 дархчууд 205 шилмэл, сор бүтээлээр оролцож байна.

Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2016 онд гарч, улмаар дархчуудын үзэсгэлэнг гурван жил тутам уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд тус үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 2026 оны 07 дугаар сарын 06-нөөс 09-ний өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

 

 

 


”Монгол Дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнд 101 дархчууд 205 шилмэл, сор бүтээлээр оролцлоо  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй