Шууд Chart

УЕПГ: Статистикийн мэдээлэлтэй танилцах боломжтой боллоо

2023-05-01 11:43:35

Улсын ерөнхий прокурорын газрын prokuror.mn цахим хуудсаар дамжуулан прокурорын байгууллагын үйл ажиллагааны статистикийн мэдээлэлтэй танилцах боломжтой боллоо.

Тодруулбал, прокурор зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийн хүрээнд хийсэн ажлын тоон мэдээллийг нарийвчлан гаргаж, prokuror.mn сайтын “Мэдээ, мэдээлэл” цэсний “Статистик” буланд байршууллаа. ЭНД дарж орно уу.

Цаашид дээрх мэдээлэл нь улирал, хагас жил, бүтэн жилээр гарах бөгөөд дараагийн улирал, хагас жил, жилийн эхний сар бүрт шинэчлэн нийтлэгдэж байх юм.


УЕПГ: Статистикийн мэдээлэлтэй танилцах боломжтой боллоо  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй