Шууд Chart

Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна

2023-05-01 14:49:02

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газрын хамтарсан эргүүл хяналтын бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ногоон бүсэд үүрэг гүйцэтгэж байхдаа 17 шар өвсний гал түймрийг бүрэн унтрааж, хашааныхаа шар өвсийг шатаасан, гагнуур хийсэн 6 зөрчлийг илрүүлж, газар дээр нь арилгууллаа.

Мөн ногоон бүсэд зорчсон 161 автомашин, 567 иргэнд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн,  гал түймэр гарч болзошгүй 12 зөрчлийг арилгуулж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг чанга яригчаар иргэд, олон нийтэд хүргэж, 150 ширхэг зурагт хуудас тарааж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй