Шууд Chart

Хилчин офицер сурагч хүүгийн амийг аварчээ

2023-05-01 15:36:23

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Цамбагарав орчимд байрны гадаа ухаан алдаж, амьсгал нь зогсонги байдалд орсон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хилийн цэргийн офицер цаг алдалгүй анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварлаа.

Тусламж үзүүлэх явцад иргэний амьсгал нь 20 гаруй удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тэрбээр Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын алба хаагч юм. Өнөөдөр орон даяар ХЦАХ-д халагдаж байгаа төдийгүй, албаа үлгэр жишээч хаасан байлдагч, түрүүчийнхээ ар гэрт талархал илэрхийлэхээр явах замдаа ийнхүү хүний амь аварлаа.


Хилчин офицер сурагч хүүгийн амийг аварчээ   
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-02 08:32
Hun Bolsnii hereg ene mun.

Бидэнтэй нэгдээрэй