Шууд Chart

Хадгаламж, зээлийн хоршоодыг чадавхжуулах сургалт боллоо

2023-05-01 15:46:02

Санхүүгийн зохицуулах хороо, Азийн хөгжлийн банктай хамтран “Бичил санхүүгийн байгууллагыг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2019-2023 онд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд энэ сарын 26-27-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй 13 хадгаламж, зээлийн хоршоодын 30 гаруй оролцогчдыг хамруулан эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, бичил санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, бичил санхүүгийн байгууллагын эрсдэлийг хэрхэн удирдах тухай, дотоод хяналтын үүрэг оролцоо, комплайнс түүний хэрэгжилт, санхүүгийн тайланд гардаг түгээмэл алдаа, анхаарах асуудлын талаар мэдлэг, мэдээлэл олголоо.

Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаар танилцуулан хэлэлцүүлж, оролцогчдоор тухайн  байгууллагынх нь 4 жилийн санхүүгийн тайланд шинжилгээ хийлгэж, үйл ажиллагааны эрсдэлийг нь үнэлүүлэхийн зэрэгцээ үнэлгээнд нь дүн шинжилгээ хийж практик туршлага солилцлоо.


Хадгаламж, зээлийн хоршоодыг чадавхжуулах сургалт боллоо  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй