
АНУ-ын Иллинойс мужид шороон шуурганы улмаас 100-гаад машин мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Осол хурдны зам дээр болсон гэж орон нутгийн цагдаагийн газар мэдээлсэн байна. Хүчтэй шороон шуурганы үеэр суудлын 40-60 автомашин, 30-аад ачааны машин мөргөлдөж, хоёр машин шатсан гэжээ.
“Одоогийн байдлаар 30 гаруй хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн. Мөн зургаан хүн амиа алдсан” гэж цагдаагийн албанаас дамжуулаад, бэртсэн хүмүүс 2-80 насныхан гэжээ.
Ослын гол шалтгаан нь фермерийн талбайн хөрс хүчтэй салхинд хийсэж ирснээс болоод үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбоотой гэж үзэж байна. Өдгөө хурдны замыг хаажээ.
АНУ-д шороон шуурга хаа сайгүй дэгддэг ч ихэвчлэн баруун өмнөд хэсэг хамгийн ихээр өртдөг. Гэхдээ төв Иллинойс мужид шороо шуурах нь ховор үзэгдэл гэж Үндэсний цаг уурын албанаас мэдээлж байна.
Гэвч хуурай хөрс хүчтэй салхитай нийлснээр даваа гарагт үзэгдэх орчин хязгаарлагдсан гэж цаг уурч Бен Дойбельбейс мэдэгдсэн байна.
Осол гарсан газраас хойш 30 миллийн зайд, Спрингфилдийн нисэх онгоцны буудалд дөрөвдүгээр сард дундаж хур тунадасны тал хувь нь л оржээ. Энэ хэсгээр салхины хурд цагт 40 милль хүрсэн гэж дамжуулж байна.
Иллинойс мужид шороон шуурганы улмаас 100-гаад машин мөргөлджээ | ||
Үзсэн: 622 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.