Нийтийн тээврийн салбарт 1400 орчим автобус шинэчлэх шаардлагатай байгаа аж. Нийслэлд өдөр тутамд 500 гаруй мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг.
Энэхүү үйлчилгээг 996 автобус 107 чиглэлд үзүүлж байгаагийн 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа юм. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобусыг шинээр үйлчилгээнд гаргасан.
Харин энэ онд их багтаамжийн 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд оврын 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Худалдан авалтын гэрээг байгуулсан бөгөөд зургаадугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ.
Мөн 150 автобусны багтаамжтай гадна зогсоол, 220 автобусны багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн сервис үйлчилгээ бүхий Нийтийн тээврийн автопаркийн барилгыг Хан-Уул дүүрэгт байгуулахаар тендерийг зарлаад байна.
Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадын зээл тусламжийн хүрээнд хоёр төсөл хэрэгжиж байгаа нь дүүжин замын тээвэр, тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний төсөл юм.
Эх сурвалж: НИТХ-ЫН ХМТ
| Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй нийт автобусны 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай | ||
| Үзсэн: 416 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.