Шууд Chart

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар уулзалт хийж байна

2023-05-02 13:50:22

”Монголд зочлох жил-2023-2025” арга хэмжээний хүрээнд Соёлын яам Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар баримталж буй бодлого, төлөвлөлтөө БОАЖЯ-д танилцуулж Аялал жуулчлалын бодлого, төлөвлөлтөд уялдуулах,мэдээлэл солилцох зорилготой хамтарсан уулзалт хийж байна.

Хамтарсан уулзалтад БОАЖЯ-наас Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг, Соёлын яамнаас Соёлын Дэд сайд М.Батбаяр, ТНБД Ч.Энх-Амгалан, ЗГХА Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзул болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
Үүнд:

• Соёлын аялал жуулчлал,
• “Мянганы суут хүн, Их эзэн - Чингис хаан” түүхийн аялал жуулчлалын цогцолборуудын үзэл баримтлалын танилцуулга,
• Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн танилцуулга,
• Соёлын яам болон БОАЖЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудын талаар санал солилцож, бодлого чиглэлээ уялдуулах юм.

Эх сурвалж: БОАЖЯ


Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар уулзалт хийж байна  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй