Шууд Chart

Шахмал түлшийг тавдугаар сарын 15 хүртэл гэрээт цэгүүдээр борлуулна

2023-05-02 14:14:26

"Тавантолгой түлш" ХХК 2022-2023 оны галлагааны улиралд 120.000 тн түлш үйлдвэрлэж нөөцөлсөн. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгээр өвөлтэй залгасан тохиолдол гэдгийг өнгөрсөн намар албаны хүн онцолж байлаа. 

Энэ өвөл гэр хорооллын айл өрхүүдэд долоо хоногт хэрэглээний сайн картаар олгодог 6 шуудай сайжруулсан шахмал түлшний тоо хэмжээг 7 болгон нэмэгдүүлсэн юм.

Шахмал түлшийг 2023 оны тавдугаар сарын 15 хүртэл гэрээт цэгүүдээр борлуулахаар болжээ. 

 


Шахмал түлшийг тавдугаар сарын 15 хүртэл гэрээт цэгүүдээр борлуулна  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй