ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангиас Төв аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Заамар сумын нутагт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгж, байгуулагуудад аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан тус дадлага сургуульд 15 аж, ахуйн нэгжийн 60 ажилтан, алба хаагчид хамрагдсан юм.
Энэ үеэр “Топ Ган Дриллинг” ХХК-ийн ажилчидтай хамтран уулын нурал гулсалтын үед аврах ажиллагаа зохион байгуулах дадлага сургууль хийлээ гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангиас мэдээллээ.

| Хамтарсан дадлага сургууль хийлээ | ||
| Үзсэн: 465 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.