Шууд Chart

"Сургуулийн орчин дахь цахим хүчирхийллийн эсрэг" аян эхэллээ

2023-05-02 15:55:01

Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Бодлогод суурилсан залуучуудын ухаалаг гарц ТББ-тай хамтран "Сургуулийн орчин дахь цахим хүчирхийллийн эсрэг аян" эхлүүллээ.

Энэ оныг дуустал үргэлжлэх тус аяны хүрээнд 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр ХХЗХ, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулсан байна.

Сургалтад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 50 гаруй сургуулийн  захирал, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан хамрагджээ.


"Сургуулийн орчин дахь цахим хүчирхийллийн эсрэг" аян эхэллээ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй