Шууд Chart

Өнөөдрийн байдлаар зам, тээврийн салбарт 40 гаруй мянган хүн ажиллаж байна

2023-05-03 10:15:49

Гадаадад 400 орчим оюутан, дотоодод 3000 орчим оюутан зам, тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнээр бэлтгэгдэж байна.

БНХАУ-ын Зам, харилцааны их сургуульд 60 орчим оюутан, бусад сургуультай нийлээд 100 орчим оюутныг,  ОХУ-ын Зам, тээврийн их сургуульд 100 орчим оюутныг тэтгэлэгтэй суралцах  боломжийг бүрдүүлсэн.

Өнөөдөр ХБНГУ-ын 100 хувийн тэтгэлгээр МСҮТ-д гурван жилийн хугацаатай 15 оюутныг сургахаар боллоо.

Цаашдаа ОХУ, БНХАУ, ХНБГУ, БНСУ, Катар улсуудад боловсон хүчнээ бэлтгэнэ. Амжилттай  суралцаж байгаа оюутнууддаа  тэтгэлэг олгох, замын зардлыг зам, тээврийн салбарын харьяа газруудаас хөнгөлөх, дэмжлэг үзүүлэх ийм бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.

Эх сурвалж: ЗТХЯ


Өнөөдрийн байдлаар зам, тээврийн салбарт 40 гаруй мянган хүн ажиллаж байна  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй