Шууд Chart

Мазаалай баавгайг хамгаалах ажилд хувь нэмэр оруулж буй хамт олонд талархал илэрхийллээ

2026-07-08 10:40:02

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Монгол орны нэн ховор, үндэсний бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буй “Ай Ви Би” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэн, төлөөллийг хүлээн авч уулзав.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээ болж буй тус байгууллага нь яамтай байгуулсан хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд мазаалай баавгайг хамгаалах, судалгаа, мониторингийн ажлыг дэмжих, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой, үр дүнд суурилсан үйл ажиллагааг санхүүжүүлэн ажиллаж байна.

Үүнд мазаалай баавгайн амьдрах нутагт нэмэлт тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх, түгээх үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг бүрэн хариуцан санхүүжүүлсэн. Энэхүү дэмжлэг нь Алтайн өвөр говийн байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдардаг мазаалай баавгайн идэш тэжээлийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хамгааллын өдөр тутмын үйл ажиллагаа, тээвэр, логистикийн нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм.

Гэрэл зургийн үзэсгэлэн, судлаачдын илтгэл, уулзалт, хэлэлцүүлэг, баримтат киноны үзвэр, хүүхэд, залууст зориулсан танин мэдэхүйн тэмцээн зэрэг арга хэмжээний зардлыг санхүүжүүлэн, зохион байгуулалтын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлж, ЕБС-ийн дунд, ахлах ангийн 400 орчим сурагч, их, дээд сургуулийн 65 оюутан, судлаач болон бусад оролцогчийг хамруулж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн танхимаар нийт 600 орчим хүүхэд, залуус, мазаалай баавгай болон говийн бүсийн ховор амьтдын амьдрал, амьдрах орчин, судалгаа, хамгааллын ажлыг харуулсан 50 гэрэл зургаас бүрдсэн зөөврийн үзэсгэлэнг бэлтгэж өгсөн зэрэг бодит ажлуудыг дурдаж болно. 


Мазаалай баавгайг хамгаалах ажилд хувь нэмэр оруулж буй хамт олонд талархал илэрхийллээ  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй