Нялхсын эндэгдэл Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор зэрэг 10-аад аймагт улсын дунджаас их байгаа аж. Энэ оны хагас жилийн байдлаар нялхсын эндэгдлийн 577 тохиолдол гарсан нь өмнөх жилүүдийнхээс хоёр хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч нэгээс таван насны хүүхэд нас барах тохиолдод 10 хувиар өсжээ.
Тодруулбал зургаан сарын дүн мэдээгээр улсын хэмжээнд бага насны 133 хүүхэд эндсэн байна. 1000 амьд төрөлтөнд энэ тоо яаж нөлөөлж байгаа талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэл, сургалт сурталчилгааны төвийн дарга А.Дэмбэрэл мэдээлэл хийсэн юм.
Тэрээр 1000 амьд төрөлтөнд ноогдох нялхсын эндэгдэл 2013 оны эхний хагас жилд 15 байна. Энэ нь өмнөх оныхоо эндэгдэлээс нэг хувиар буурсан үзүүлэлт. Уг үзүүлэлт Хөвсгөлд 27, Говь-алтайд 25, Сүхбаатарт 23, Баянхонгор аймагт 21 байгаа нь улсын дунджаас 6-12 хүүхдээр их байгаа юм. Өмнөговь, Увс, Архангай, Дорноговь,Баян-өлгий аймгуудад эндэгдэл улсын дунджаас их байна.
Түүнчлэн энэ асуудал нярайн амьсгалын аппарат бага байгаатай холбоотой хэмээн ЭМЯ-аас тайлбарласан юм. Мөн сумдын тоног төхөөрөмж ялангуяа эх хүүхэдтэй холбоотой төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ярилцаж байгаа ажээ.
| Нялхсын эндэгдэл улсын дунджаас нэг хувиар буурчээ | ||
| Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.