Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны тавдугаар сарын 2-ны өдөр БНХАУ-д хийж буй ажлын айлчлалаа өндөрлөхийн өмнө Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зочилж, ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгуулагдсан “Бяцхан дипломатуудыг Монголын соёлтой танилцуулах өдөрлөг” монгол, хятад хүүхэд багачуудын соёлын солилцооны арга хэмжээг үзэж сонирхов.
Мөн энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, анхаарах зүйлсийн талаар нийт дипломат ажилтантай дэлгэрэнгүй ярилцаж, үүрэг чиглэл өгсөн болно.
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятад хүүхэд багачуудын соёлын солилцооны арга хэмжээнд оролцов | ||
| Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.