Шууд Chart

Түргэн суманд гарсан түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай өртжээ

2023-05-03 10:51:22

Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн Шургац гэдэг газар хээрийн түймэр гарчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, тавдугаар сарын 2-ны өдрийн 03:55 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 2 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.  


Түргэн суманд гарсан түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай өртжээ   
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй