Улсын нөөцөд үлдээд байгаа 3550 орчим тонн тэжээл, ашигт долооцыг малчдад үндсэн өртгөөр нь худалдах шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан гаргалаа.
2022-2023 оны өвөл олон жилийн дунджаас 1.1-4.2 хэмээр хүйтэн, өдөртөө 30 хэмээс давж хүйтэрсэн хоногийн тоо нь олон жилийн дунджаас 10-15 хоног үргэлжилж, нийт нутгийн 40 орчим хувь нь цагаан зудтай, 30 гаруй хувь нь хар зудтай нөхцөлд өвлийг давсан.

УОК, Засгийн газрын хоёр удаагийн тогтоолоор 17 аймаг, нийслэлийн дүүргүүдэд 1,406.4 тн өвс, 12,651.5 тн тэжээлийг Улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон.
Мөн малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж 11 аймагт туулах чадвар сайтай 18 автомашин олгож, Ховд, Архангай, Завхан аймгуудад дизель түлш, АИ-92 бензин шатахууны дэмжлэг үзүүлсэн байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
| Улсын нөөцөд байгаа тэжээл, ашигт долооцыг үндсэн өртгөөр нь худалдана | ||
| Үзсэн: 548 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.