Шууд Chart

Дэд сайд М.Ганбаатар үндэсний их баяр наадмын үндэсний сурын салбар хороог ахлан ажиллаж байна

2023-05-03 14:43:22

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний сурын салбар хороо хуралдлаа. Салбар хорооны даргаар БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, дэд даргаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өв соёлоо сурталчлан таниулах, онцлогийг харуулах хүрээнд энэ удаагийн Үндэсний сурын харвааг зохион байгуулахаар төлөвлөв.

Монгол Үндэсний баяр наадам жилийн жилд сурын харваагаар 07 сарын 07-ноос эхэлдэг учир энэ өдрүүдэд аялагч жуулчдад зориулсан үзвэр, сурталчилгааг зохион байгуулах, талбай тохижилтын ажлыг эрт эхлүүлж бэлтгэлийг хангуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтад Монгол Үндэсний харваачдын холбооны тэргүүлэгч гишүүн, салбар хорооны нарийн бичгийн дарга Б.Нямбаяр, МҮХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мөнхдалай, Урианхай сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Болдбаатар, БОАЖЯ-ны АЖБЗГ-ын мэргэжилтэн Б.Жавхлан нар оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ


Дэд сайд М.Ганбаатар үндэсний их баяр наадмын үндэсний сурын салбар хороог ахлан ажиллаж байна  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй