Шууд Chart

Штабын дадлага сургууль үргэлжилж байна

2023-05-03 15:21:52

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

“Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа сэдэвт” тус сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас штабын дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Дадлага сургууль өнөө өглөө 07:00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар эхэлж, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлагаар үргэлжилж байгаа юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын Үндэсний хүрээлэн, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчид штабын дадлагад хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Штабын дадлага сургууль үргэлжилж байна  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй