Шууд Chart

Ш.Батболд: ГЕГ-ын хяналтын нэгдсэн төвд 132 гомдол ирүүлснийг шуурхай шийдвэрлэлээ

2023-05-03 15:47:43

Өнөөдөр ГЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГЕГ-ын дэргэдэх Хяналтын нэгдсэн төвд ирсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.  Гаалийн лавлах 1800-1281 болон Засгийн газрын 11-11 лавлах төвөөр дамжуулан энэ оны эхнээс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл иргэн, аж ахуйн нэгжээс нийт 132 гомдол ирүүлсэн байна. Үүнд, Гаалийн байгууллагатай холбоотой санал, хүсэлт 18, талархал 1, гомдол 113 бүртгэгдсэн байна.

Хүлээн авсан 132 гомдлын дийлэнх нь Гаалийн хяналт, бүрдүүлэлт, албан хаагчийн ёс зүй, программ, сүлжээний саатал, барааны ангилал, үнэлгээтэй холбоотой байна.  Харин Гаалийн байгууллагын албан хаагчийн ёс зүйтэй хамааралтай 16 гомдлыг дотоод хяналт шалгалтаар нягталж үзэхэд 13 гомдол нь баримт нотолгоогүй, үндэслэлгүй гомдол, 1 гомдлын дагуу холбогдох албан хаагчид сахилгын арга хэмжээ авч, 2 албан хаагчид ГЕГ-ын даргын тушаалын дагуу гаалийн харилцаанд оролцогчидтой зөв боловсон, ёс зүйтэй харьцаж ажиллахыг анхааруулсан байна.

Эх сурвалж: ГЕГ


Ш.Батболд: ГЕГ-ын хяналтын нэгдсэн төвд 132 гомдол ирүүлснийг шуурхай шийдвэрлэлээ   
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй