Шууд Chart

Элэгний шалтгаант өвчлөлийн хагалгааг орон нутаг хийх боломжтой боллоо

2023-05-03 15:56:52

"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд БОЭТ-ийн мэс заслын тасагт элэгний шалтгаант өвчлөлийн хагалгааны багажийг орон нутгийн төсвийн 49.9 сая төгрөгөөр шийдвэрлэн Улаанбаатар хотод хийгддэг хагалгааг Өмнөговь аймагт хийх боломжтой боллоо.

БОЭТ-ийн мэс заслын тасаг нь элэгний шалтгаант хагалгааны багажтай болсноор: 

-Элэг тайрах

-Захын байрлалтай хавдар

-Элэгний бэтэг 

-Элэгний уйланхай

-Элэгний төрөл бүрийн гэмтлийн нээлттэй болон дурангийн хагалгааг хийх боломжтой болсноор иргэд чирэгдэлгүй орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломж нэмэгдэж байна. 

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


Элэгний шалтгаант өвчлөлийн хагалгааг орон нутаг хийх боломжтой боллоо  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй