Шууд Chart

ӨНӨӨДӨР: Техник технологийн улсын олимпиадын нээлт болно

2023-05-05 07:06:15

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 05-ны Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Холлидэй Инн Зочид буудал

09:00 цагт: Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан ЭМЯ-наас санаачлан зохион байгуулах “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, бие даасан байдал, манлайлал” зөвлөлдөх уулзалт болно. Утас:89119482, 99167777, 91915340


Боловсрол, шинжлэх ухааны яам

09:00 цагт: Ерөнхий боловсролын сургуулийн "Хоол Зүйч" мэргэжлээр хөрвөн суралцаж байгаа суралцагчдад Батламж гардуулах үйл ажиллагаа болно. /401 тоотод/


Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төв

09:00 цагт: Сэтгүүлч, судлаач, иргэний нийгмийн төлөөллийг Монголын олон нийтийн болон мэдээллийн орон зай дахь БНХАУ-ын нөлөөллийг тодруулах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий олон талт судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцэх уулзалт болно. утас: 95758040


Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


МУБИС-ийн төв байр

11:00 цагт:  ТТУО-ийг зохион байгуулах хороо, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль хамтран 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа Техник технологийн улсын олимпиадын нээлт болно.


Богд хааны ордон музей

~ Олон нийт, хүүхэд залуучуудад монгол бичгийн өв соёлоо таниулах, өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Үндэсний бичиг, соёлын уламжлал” сэдэвчилсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ.


ӨНӨӨДӨР: Техник технологийн улсын олимпиадын нээлт болно  
Үзсэн: 1510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй