Шууд Chart

Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа

2023-05-04 16:48:15

Нийслэлийн хэмжээнд 2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 5-7-ны өдрүүдэд болохтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.

Хуралд Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчооны даргын албан үүргийг түр орлон гүцэтгэгч Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, Цэргийн штабын дарга, хурандаа Н.Гантөмөр, хорооны Засаг дарга нар, “Сүхбаатар” Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд Цагдаагийн газрын албан хаагчид болон цэрэг татлагын товчооны нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.

Хурлын эхэнд Цэрэг татлагын товчооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Гомбодорж цэрэг татлага зохион байгуулах байрны бэлтгэл ажил, бэлэн байдлыг шалгасны дараа нийт бие бүрэлдэхүүнд үүрэг даалгавар өглөө.

Цэрэг татах үйл ажиллагааг явуулахдаа зохих хууль, журмын хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулах, байрны орчинд нийгмийн хэв журмыг сахиулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэрэг тээвэрлэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, цэргийн албанд татагдсан иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд онцгой анхаарч ажиллах, үйл ажиллагаатай холбоотой дүн мэдээг тогтоосон хугацаанд нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлж ажиллахыг даалгалаа гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй