Шууд Chart

Түймэрт 25 малчин өрхийн 16 орчим гэр, сууц, 20 хашаа хороо, 1000 орчим мал өртжээ

2023-05-05 09:01:30

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн "Хавирга гоожуурын худаг” гэдэг газар энэ сарын 1-нд хээрийн түймэр гарсан билээ.

Түймэр нийт Чойбалсан сум, Гурванзагал, Чулуунхороот сумыг хамарсан. Түймрийг унтаараахад 193 хүн, 27 автомашинтай ажиллажээ. Түймэрт 25 малчин өрхийн 16 орчим гэр, сууц, 20 хашаа хороо, 1000 орчим мал өртсөн.

Тэр дундаа Чойбалсан сумын нутаг их өртөж, хамгийн их хохирол амссан байна. Мөн түймрийн голомтод ажиллаж байсан Хил хамгаалах газрын албан хаагчид түлэгдэж, Улаанбаатар хотод эмчлүүлж байна.

Дорнод аймгийн нийт нутгаар хуурайшилт их байна. Энэ хавар 24 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Түймрийн хохирлыг тогтоох ажлын багууд тухайн газар оронд ажиллаж байгаа юм. Тухайлбал, Халхгол сумын нутгийн дийлэнхийг хамарсан томоохон түймэрт 3200 толгой мал шатаж, олон айл гэр орон, хашаа саравчгүй болжээ.  


Түймэрт 25 малчин өрхийн 16 орчим гэр, сууц, 20 хашаа хороо, 1000 орчим мал өртжээ  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй