Хан Хөхий нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа Хан Хөхийн нурууны Байгалийн цогцолборт газрын Алтан дуулга, Цагаанхайрхан хэсгүүдэд хяналт, шалгалтаар ажиллалаа.
Мөн тус газарт сэргэн нутагшиж буй уулын туруутан болох янгирын тоо толгой, байршлыг тогтоох зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй автомат камер байршууллаа.
"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа орчны бүсийн Өндөрхангай сумын нутаг "Бяруу толгой" хэмээх газарт тариалсан хайлаас модны төгөлд цэнэг усалгаа хийлээ гэж Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
| Янгирын тоо толгой, байршлыг тогтоох зорилгоор автомат камер байршууллаа | ||
| Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.