Шууд Chart

Гадаадын иргэн Монгол Улсад жуулчлах зорилгоор ирэх бол дараах байдлаар виз мэдүүлнэ

2023-05-05 09:54:29

Гадаадын иргэн Монгол Улсад жуулчлах зорилгоор ирэх бол дараах байдлаар виз мэдүүлж болно. 

Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу иргэд харилцан визгүй зорчих гэрээ хэлэлцээртэй улс эсэхийг шалгана. Харилцан визгүй зорчих гэрээ хэлэлцээртэй улсын иргэн бол Монгол Улсад визгүй зорчино. https://consul.mn/visa/c/18
 
“Монгол Улсад цахим виз олгох улсын жагсаалт”-д орсон эсэхийг шалгана. Жагсаалтад орсон улсуудаас ирэх бол урилга, визийн зөвшөөрөл шаардахгүй, Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газарт очих шаардлагагүйгээр тухайн гадаадын иргэн нь www.evisa.mn сайтаас Монгол Улсын цахим виз мэдүүлэх боломжтой.
 
Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт: https://immigration.gov.mn/mn/evisa-country-list/
 
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газартай улсаас ирэх бол 30 хүртэл хоногийн жуулчин ангиллын визийг тухайн ЭСЯ/КГ-т шууд мэдүүлнэ.
 
Монгол Улсын ЭСЯ/КГ-гүй улсаас ирэх болон 30 хоногоос урт хугацааны жуулчин ангиллын виз мэдүүлэх тохиолдолд уригч нь Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж, цахимаар “Визийн зөвшөөрөл” мэдүүлнэ. Визийн зөвшөөрөл нь урилгын шинж чанартай бөгөөд уг визийн зөвшөөрлийн дагуу гадаадын иргэн нь гадаад улсад байгаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас, эсвэл орж ирэх хилийн боомт дээрээс визээ авч орж ирнэ. 
 
Эх сурвалж: ГИХГ

Гадаадын иргэн Монгол Улсад жуулчлах зорилгоор ирэх бол дараах байдлаар виз мэдүүлнэ   
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй