Шууд Chart

"Хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдтэй харилцах” сэдэвт сургалт боллоо

2023-05-05 11:17:46

Тээврийн цагдаагийн албанааас Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, “Энх-Арслан PR агентлаг”-тай хамтран нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгжийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдтэй харилцах” сэдэвт сургалтыг 2 үе шаттайгаар энэ оны дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 21 аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 21 алба хаагч, тавдугаар сарын 04, 05-ны өдрүүдэд тус албаны харьяа нэгжийн болон нийслэлийн 9 дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн 22 алба хаагч, нийт 43 алба хаагчдыг сургалтад хамрууллаа.

Сургалтаар:

- “Цагдаагийн алба хаагч хуулиар олгосон үүргээ биелүүлэхэд анхаарах асуудал”;

- “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах зорилгоор иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлэх үйл ажиллагаа”;

- “Урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, контент бэлтгэх”;

- “Иргэдтэй харилцах менежмент болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах”;

- “Иргэд, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах”;

“Албан үүргээ гүйцэтгэх үед гаргасан зөрчилд дүн шинжилгээ хийх нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд танхимын болон практик сургалтын арга зүй хосолсон байдлаар зохион байгуулсан нь алба хаагчид хэвлэл, мэдээллийн байгууллага, иргэдтэй харилцахдаа цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааг зөв тайлбарлан таниулах, цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


"Хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдтэй харилцах” сэдэвт сургалт боллоо  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй