Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 31.7 мянган га-д үр тариа, үүнээс 27.8 мянган га-д улаан буудай, 3.2 мянган га-д тосны ургамал, 2.4 мянган га-д малын тэжээл, 3.9 мянган га-д бусад үр тариа тариална.
Мөн 160 га-д төмс, 180 га-д хүнсний ногоо, 116 га-д жимс жимсгэнэ, тариалж, үр тарианы ургац 41.6 мянган тн, үүнээс 36.2 мянган тн улаан буудай, 5.4 мянган тн бусад үр тариа, 1.6 мянган тн тосны ургамал, 1.6 мянган тн төмс, 1.8 мянган тн хүнсний ногоо, 6 мянган тн малын тэжээл, 45 тн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, 23.5 мянган га-д уриншийн боловсруулалт хийхээр төлөвлөн хаврын тариалалтыг эхлүүллээ гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
| Дорнод аймгийн хэмжээнд хаврын тариалалт эхэллээ | ||
| Үзсэн: 1551 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.