Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэх, бүх нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөхөд чиглэсэн томоохон үйл ажиллагааг өрнүүлж байгаа билээ.
Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, үндэсний өдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулан, санал сэтгэгдлээ солилцлоо.
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг “Эрүүл орчин”, “Эрүүл аюулгүй хүнс”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол” зэрэг дөрвөн бүрэлдэхүүн хэсэгт хэрэгжүүлэх бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээнээс илүү нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд голчлон анхаарч, тодорхой ажлуудыг зохион байгуулж эхэлсэн.
Хүн амын дундах өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болж буй буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи тамхины зохисгүй хэрэглээг бууруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд олон нийтэд эрүүл, зөв дадлыг хэвшүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг дээрх дөрвөн хэсэг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буй юм.
Түүнчлэн аливаа өвчлөлийн суурь шалтгааныг олж тогтоох, эрсдэлийг бууруулахад чиглэсэн, судалгаанд суурилсан нийгмийн эрүүл мэндийн бодлого бүхий “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний гол цөм нь эрүүл ирээдүйг цогцлоох юм гэдгийг тэрбээр онцолсон юм.


| “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний талаар ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ | ||
| Үзсэн: 1896 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.