Шууд Chart

Баянгол дүүргийн гурван хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

2023-05-06 10:32:34

Баянгол дүүрэгт 2023 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гурван хороонд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна.
 
Тодруулбал, орчны тохижилт, сагсан бөмбөгийн талбай байгуулах төсөл арга хэмжээний хүрээнд 5, 24, 31 дүгээр хороонд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар зураг төсөл нь батлагдаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
 
3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршил: 
 
-5 дугаар хороо, “Энэрэл” хотхон
-24 дүгээр хороо, “Алтай” хотхоны автобусны буудлын ар талд
-31 дүгээр хороо, Гэмтлийн эмнэлгийн зүүн тал 

Баянгол дүүргийн гурван хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна  
Үзсэн: 1773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй