Ногоон байгууламжийн арчилгааны менежментийг сайжруулах хүрээнд мэргэшсэн цэцэрлэгчин бэлтгэх ажлыг үе шаттайгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Эко-Монгол эрдэнэ" МСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.
Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчилгаа хамгаалалтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж, цэцэрлэгжүүлэлтийн ажлын норм нормативыг шинэчлэн боловсруулж, мэргэшсэн цэцэрлэгчин бэлтгэх I, II, III, IV шатны чадавхижуулах сургалтад нийт 186 цэцэрлэгчин хамрагдаж, сертификатаа гардан авлаа.
Цаашид мэргэшсэн ажилчдын тоог нэмэгдүүлэх, ур чадвар зэрэглэлээс шалтгаалан цалин хөлсийг бодох аргачлалыг шинэчлэн 6 зэрэглэлийн шатлалыг мөрдөн ажиллах юм.
Мөн “Манай хороо-миний гудамж” аяны хүрээнд ногоон байгууламжийг шинээр нэмэгдүүлсэн сургууль, цэцэрлэг, СӨХ, иргэдэд цэцэрлэгчний сургалтыг дотоод гадаадын зөвлөхүүдтэй хамтран үнэ төлбөргүйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.



Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
| Мэргэшсэн цэцэрлэгчний сертификат гардан авлаа | ||
| Үзсэн: 1479 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.