Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн", Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Булган суманд хүлэмжийн цогцолбор байгуулж байна.
Хамгаалагдсан хөрсний тариалалтын нэмэгдүүлэх, тариалангийн усыг хэмнэх, 1 га талбайгаас авах ургацын хэмжээг өсгөх хүрээнд хийгдэж буй энэхүү цогцолбор нь хоёр өвлийн хүлэмж, 30 нийлэг хальсан хүлэмжээс бүрдсэн байна.
2022 онд нэг өвлийн хүлэмж байгуулж, бүрэн ашиглаж байгаа бол 2023 онд дараагийн өвлийн хүлэмжийг барина.
Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тус цогцолборт ажиллаж, 30 нийлэг хальсан хүлэмжийг ашиглалтад хүлээн авчээ.
Нийлэг хальсан хүлэмжийг аймгийн орон нутгийн 219 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлээн авч ашиглалтад орууллаа.
Булган сумын хүлэмжийн цогцолборт байгуулах өвлийн хүлэмжийг худалдан авах ажиллагааны хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт хийж байна.



Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ
| Өмнөговь аймгийн Булган суманд хүлэмжийн цогцолбор байгуулж байна | ||
| Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.