Шууд Chart

УЕПГ: Зөрчлийн хэргийн гаралт өнгөрөгч сард буурчээ

2023-05-07 10:15:46

2023 оны  4 дүгээр сард улсын хэмжээнд 201.652 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 3 дугаар сартай харьцуулахад 25.5%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нийт хэргийн 96.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0,09 хувийг Гаалийн байгууллага, 0,08 хувийг Татварын байгууллага, 0,09 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0,04 хувийг Онцгой байдлын газар, 3,3 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Улсын хэмжээнд өнгөрөгч 4 дүгээр сард 193.967 хүн, 412 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан. Өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 26.3 хувиар, хуулийн этгээд 3.33 хувиар тус тус буурчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 77,2 хувь нь эрэгтэй, 64,7 хувь нь 26-45 насны хүмүүс байна.

Дөрөвдүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг гуравдугаар сартай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 17 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил болон Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил тус бүр 18.9 хувиар өссөн байна.

Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 43.2 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 38.2 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 19.4 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 27.9 хувиар тус тус буурчээ.

 
Эх сурвалж: УЕПГ
 

УЕПГ: Зөрчлийн хэргийн гаралт өнгөрөгч сард буурчээ  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй